Манай улс энэ жил 408.6 мянган тонн үр тариа, 210.7 мянган тонн төмс, 137.4 мянган тонн хүнсний ногоо, 161.7 мянган тонн тэжээлийн ургамал, 42.7 мянган тонн тосны ургамал хураан авчээ.
Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац тус бүр 15 хувиар нэмэгдсэн болохыг Х.Болорчулуун сайд мэдээлэв.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүд 150.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан стратегийн хүнсний нөөцөд 25.0 мянган тонн улаан буудай авч, гурилын үйлдвэрлэлд нийт 175.0 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлэгдсэн байна.
Төмс, хүнсний ногооны 1,871 га, малын тэжээлийн 5,000 га, жимс, жимсгэнэ 1,450 га, мод үржүүлгийн газар 1,450 га талбайг шинээр нэмэгдүүлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаан буудайн 10.3 мянган тонн үрийг 263 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр, хүнсний ногооны 48.1 тонн үрийг 113 аж ахуйн нэгж, иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ.