By using this site, you agree to the Privacy Policy and Terms of Use.
Accept
My BlogMy Blog
Notification Show More
Latest News
Шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр галын аюулгүй байдлыг хангахад анхаарах
Uncategorized
Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цасыг цэвэрлэж, ТҮК-ийн
Uncategorized
ФОТО: “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр даарах нь асуудал биш”
Uncategorized
ДАШТ-ээс Бразил хасагдаж, Аргентин үлдэв
Uncategorized
Их Британи, Япон, Итали улсууд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх
Uncategorized
Aa
  • Home
    • Home 2
    • Home 3
    • Home 4
    • Home 5
  • U.K News
  • Technology
  • Posts
    • Post Layouts
    • Gallery Layouts
    • Video Layouts
    • Audio Layouts
    • Post Sidebar
    • Review
      • User Rating
    • Content Features
    • Table of Contents
  • Pages
    • Blog Index
    • Contact US
    • Search Page
    • 404 Page
    • Customize Interests
    • My Bookmarks
  • Join Us
Reading: Ч.Жаргалбаатар: Хувийн хэвшлийнхний ₮8 тэрбумаар барьдаг барилгыг улсын төсвөөр барихад
Share
Aa
My BlogMy Blog
  • ES Money
  • U.K News
  • The Escapist
  • Entertainment
  • Science
  • Technology
  • Insider
Search
  • Home
    • Home News
    • Home 2
    • Home 3
    • Home 4
    • Home 5
  • Categories
    • Technology
    • Entertainment
    • The Escapist
    • Insider
    • ES Money
    • U.K News
    • Science
    • Health
  • Bookmarks
    • Customize Interests
    • My Bookmarks
  • More Foxiz
    • Blog Index
    • Sitemap
Have an existing account? Sign In
Follow US
Uncategorized

Ч.Жаргалбаатар: Хувийн хэвшлийнхний ₮8 тэрбумаар барьдаг барилгыг улсын төсвөөр барихад

shuurhaicom
Last updated: 2022/11/23 at 4:01 PM
shuurhaicom Published November 23, 2022
Share
SHARE

АТГ-ын нийт шалгаж байгаа гомдол мэдээллийн 10 хувь нь барилгын салбартай холбоотой байна. Гэхдээ энэ нь бодит байдал дээр илүү их гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар өнөөдөр болсон “Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба инженерийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Тэрбээр энэ тухай хэлэхээ “Барилгын салбарын авлига гэхээр бид зөвхөн барилгатай холбоотой гомдол мэдээллийг бүртгэдэг. Гэтэл цаана нь барилгын материалаа гаднаас хямд төсөр үнээр оруулж ирж, их хэмжээний ашиг олох зорилгоор гааль, татварын байцаагч нарт хахууль өгдөг асуудлууд ч энэ салбартай холбоотой байдаг.

Тухайлбал, газар олгодог эрх бүхий албан тушаалтантай холбоотой хэргүүд барилгын салбарт бүртгэгддэггүй ч үнэндээ тухайн газруудад нь хууль бусаар барилга баригдчихсан байх асуудал бий.

Мөн тендер сонгон шалгаруулалттай холбоотой авлигын гэмт хэргүүд маш түгээмэл үйлдэгдэж байгаа. Түүнчлэн барилгын зураг төсөл нь батлагдаагүй байхад төсөв мөнгө нь улсын төсөвт суучихсан байдаг жишээ бий. Төсөв батлагдсаны дараа гүйцэтгэгч нь сонгон шалгарах ёстой байхад аль хэдийн барилгын ажил нь эхэлчихсэн явж байдаг” гэлээ.

Түүнчлэн хувийн хэвшлийнхний найман тэрбумаар барьсан барилгатай яг ижил хэмжээтэй барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барихад 20 тэрбум болчихдог гэдгийг онцолсон юм.

Тодруулбал, төрөх эмнэлгийн барилгыг хувийн хэвшлийнхэн тоног төхөөрөмжтэй нь найман тэрбум төгрөгөөр бариад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсад хүлээлгэж өгч болж байхад яг үүнтэй адилхан хүчин чадалтай эмнэлгийг улсын төсвөөр барихад 20 тэрбум төгрөг зарцуулагддаг. Энэ 12 тэрбум төгрөгийн зөрүүг бид авлига гэж харах уу, ашиг гэж харах уу. Энэ мэтээр барилгын салбарын авлигын бодит тоо хэмжээ хэтэрчихсэн байгаа гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн “Нэг захиалагч байгууллага гэхэд үнэлгээний хороогоо өөрөө томилдог, техникийн тодорхойлолтоо өөрөө гаргаад тааруулаад хийчихдэгээс гадна улсын комисс, хяналтын инженерээ өөрөө томилчихдог. Ингэснээр ямар ч хяналтгүй, чанаргүй бараа материалаар барилга босож байна. Үүнээс барилгын салбарынхан авлигад өгсөн мөнгөө чанаргүй бараа материал ашиглаж гаргаж авч байна гэж хардаж болохоор.

Хатуухан хэлэхэд, барилгын салбарын авлига газар авч, нийтийн албан тушаалтнуудад авлига гэдэг зүйлийг хамгийн таатай орчныг бүрдүүлсэн гэх дүр зураг харагдахуйц болчихсон байна. Барилгын салбарын батлагдаж байгаа төсөв үнэхээр бодит байдалд нийцэх үү үгүй юу гэдэг асуудлыг анхаарах шаардлагатай” гэсэн юм.

Дээрх асуудлуудыг таслан зогсооход барилгын салбарт мэргэшсэн, ёс зүйтэй инженерүүдийг бэлдэх ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байгаа аж. Гэтэл мэргэшсэн инженерүүд ямар хэмжээнд бэлтгэгдэж байгааг судлахаар шүүхийн нээлттэй мэдээллийн сангаас харахад, инженерүүдийг бэлтгэдэг сургуулийн багш нар нь хүртэл оюутнуудаасаа хахууль авч, дүнг нь тавьдаг жишээ байсныг тодотгов.

Түүнчлэн авлига хэт их газар авч, барилгажилт, буруу төлөвлөлтөөс болж хотоо шилжүүлсэн 10 улс орны жишээ байдаг гэдгийг ч эрх бүхий байгууллагаас мэдээлсэн юм.

Мөн Барилгын компанийн төлөөлөл “Манай салбарт авлигатай холбоотой асуудал байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн ёс зүйг дээшлүүлэх шаардлагатай байгаа нь үнэн. Түүнээс гадна, сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотойгоор зарим барилгын материалын үнэ 2-3 дахин өссөн. Энэ нь барилгын компаниудад том цохилт болсон. Өнөөдөр манай барилгын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл, тэр дундаа орон сууцны зэрэг ашиг сайтай төслүүд л явж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгын ажлуудын ихэнх нь зогсчихсон. Үүний улмаас өнөөдөр 600 гаруй барилгын компани ямар ч ажилгүй байна” хэмээн ярив.

АТГ-ын Ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “АТГ зам, барилга эрчим хүч дээр адилхан аргачлалаар хууль тогтоомж зөрчиж байгаа асуудлыг танилцуулж байгаа. Энэ нь  зураг төсөл нь хийгдээгүй байхад тендер сонгон шалгаруулалтад ордог, зураг төсөл нь хийгдээгүй байхад яаж төсөв нь батлагдаж байна вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна.

Зураг төсөл нь хийгдээгүй байхад тендер сонгон шалгаруулалтад ордог, тендер нь сонгон шалгараагүй байхад барилга гүйцэтгэгддэг. Гүйцэтгэж байгаа барилгуудыг судлаад үзэхээр төсвийг нь үндэслэлтэйгээр судлаагүй, тухайн барилгын чанар хийц, стандартын шаардлагыг хангахгүй барилгууд ихэнхдээ баригддаг.

Өнөөдрийн илтгэлд дурдагдсанаар, хувийн хэвшил барилгыг чанартай бариад, төрийн байгууллага барилга захиалж гүйцэтгэхдээ чанаргүй барилга хүлээж авдаг нь үнэн.

Тухайлбал, зургаан давхар эмнэлэг барина гээд зураг төсөл нь хийгдсэн байхад гүйцэтгэл нь хэрэгжээд дуусахаар таван давхар эмнэлэгт болчихдог. Үүний шалтгааныг тендер сонгон шалгаруулалт гүйцэтгэхдээ зураг нь гараагүй байсан. Гүйцэтгэгч нь зургаа хийж, барилгаа барих явцад анх тавигдсан мөнгө нь дутсан гэсэг тайлбар тавьдаг. Эхлээд зураг төсөл уралдаанаар шалгарч, дараа нь төсвийн төсөлд сууж, тендер сонгон шалгаруулалтад орсны дараа гүйцэтгэл хийгдэж, улсын комисс хүлээж авах ёстой. Гэтэл энэ бүх дараалал өнөөдөр манайд эсрэгээрээ явж байна” гэв.

Мөн АТГ 2021 онд ЦЕГ-тай хамтран зөвшөөрөлгүй барилга барьсан, зураг төсөлгүй тендер сонгон шалгаруулалт хийгдсэн болон чанаргүй барилгуудтай холбоотой шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнгээр одоогоор 66 аж ахуйн нэгж шалгагдаж байгааг онцолсон юм.

Тухайн аж ахуйн нэгжийн хохирлын хэмжээг одоогоор шинжээч томилсон ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн “ХБХЯ-наас гаргасан төсвийн мэдээлэл дээр АТГ дүн шинжилгээ хийхэд, нийт худалдан авалтын 23-25 хувь нь зураг төсөлгүй тендерт орсон гэсэн үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, зураг нь гараагүй байхад яаж төсвийг нь бодсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Энэ нь өөрөө тухайн барилгыг барьж дуусгахад төсөв нь нэг бол дутна, эсвэл илүү гарна гэсэн үг. Төсвийн хулгай гэдэг зүйл бол энэ мэт үйл ажиллагааны буруу дараалалтай, хяналт, зохион байгуулалтгүй байдлаас болж байгаа.

Цаашид 2023 онд зураг төсөлгүй барилгыг гүйцэтгэж болохгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Мөн барилгын ажил гүйцэтгэлийн түүхийг гарга гэх шаардлагыг АТГ-аас тавьж байгаа. Удаа дараа барилгын ажил гүйцэтгэсэн, мөн хугацаанд нь гүйцэтгээгүй, авлигын эсрэг болон эрүүгийн хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн бол тендер сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх гэсэн шаардлагыг тавьж байна” гэв.

Source

You Might Also Like

Шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр галын аюулгүй байдлыг хангахад анхаарах

Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цасыг цэвэрлэж, ТҮК-ийн

ФОТО: “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр даарах нь асуудал биш”

ДАШТ-ээс Бразил хасагдаж, Аргентин үлдэв

shuurhaicom November 23, 2022
Share this Article
Facebook Twitter Email Print
Leave a comment

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow US

Find US on Social Medias
Facebook Like
Twitter Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Weekly Newsletter

Subscribe to our newsletter to get our newest articles instantly!

[mc4wp_form]
Popular News
Uncategorized

Нүүрсний хулгайтай тэмцэн жагсаж байгаа иргэд төв замыг хаалаа

shuurhaicom shuurhaicom December 5, 2022
Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгджээ
“Хоолны хордлогод өртсөн нэг ангийн сурагчдын шинжилгээний хариу өнөөдөр орой
Хөрөнгийн зах зээлд нэвтрэх шинэ гүүр “M-Stock” арилжааны платформыг нэвтрүүллээ
М.Оюунчимэг: Эмийн хяналтын лабораторийн аппарат эвдэрсэн тул импортын эмийн гаж
- Advertisement -
Ad imageAd image
Global Coronavirus Cases

Confirmed

0

Death

0

More Information:Covid-19 Statistics

Categories

  • ES Money
  • U.K News
  • The Escapist
  • Insider
  • Science
  • Technology
  • LifeStyle
  • Marketing

About US

We influence 20 million users and is the number one business and technology news network on the planet.
Quick Link
  • My Bookmark
  • Interests
  • Contact Us
  • Blog Index
Top Categories
  • My Bookmark
  • Interests
  • Contact Us
  • Blog Index

Subscribe US

Subscribe to our newsletter to get our newest articles instantly!

[mc4wp_form]

© Foxiz News Network. Ruby Design Company. All Rights Reserved.

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?