By using this site, you agree to the Privacy Policy and Terms of Use.
Accept
My BlogMy Blog
Notification Show More
Latest News
Шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр галын аюулгүй байдлыг хангахад анхаарах
Uncategorized
Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цасыг цэвэрлэж, ТҮК-ийн
Uncategorized
ФОТО: “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр даарах нь асуудал биш”
Uncategorized
ДАШТ-ээс Бразил хасагдаж, Аргентин үлдэв
Uncategorized
Их Британи, Япон, Итали улсууд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх
Uncategorized
Aa
  • Home
    • Home 2
    • Home 3
    • Home 4
    • Home 5
  • U.K News
  • Technology
  • Posts
    • Post Layouts
    • Gallery Layouts
    • Video Layouts
    • Audio Layouts
    • Post Sidebar
    • Review
      • User Rating
    • Content Features
    • Table of Contents
  • Pages
    • Blog Index
    • Contact US
    • Search Page
    • 404 Page
    • Customize Interests
    • My Bookmarks
  • Join Us
Reading: “Устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улс
Share
Aa
My BlogMy Blog
  • ES Money
  • U.K News
  • The Escapist
  • Entertainment
  • Science
  • Technology
  • Insider
Search
  • Home
    • Home News
    • Home 2
    • Home 3
    • Home 4
    • Home 5
  • Categories
    • Technology
    • Entertainment
    • The Escapist
    • Insider
    • ES Money
    • U.K News
    • Science
    • Health
  • Bookmarks
    • Customize Interests
    • My Bookmarks
  • More Foxiz
    • Blog Index
    • Sitemap
Have an existing account? Sign In
Follow US
Uncategorized

“Устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улс

shuurhaicom
Last updated: 2022/12/01 at 7:27 PM
shuurhaicom Published December 1, 2022
Share
SHARE

Япон улсын Токио хотод Монгол-Японы Төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. 

Үүнд Японы 150, Монголын 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцсон юм.

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр “Сүүлийн 30 жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Япон улс Монголд хийжээ. 2021 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 500 орчим сая ам.доллароор хэмжигдэж байна.

Төрийн айлчлалын үеэр Япон улсын Ерөнхий сайдтай Фүмио Кишидатай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тохиролцсоныг хэлэхэд таатай байна.

Монгол, Японы харилцаа хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, банк санхүү, аялал жуулчлал, мэдээллийн технологи гээд бүхий л салбарт хамтран хөгжүүлж байгаа бөгөөд харилцан ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх бүрэн боломж бий.

Тухайлбал, манай хоёр улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, экспортын чиглэлд хамтран ажиллах ихээхэн боломж байна. Монгол Улс 2,600 гВт-аар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй бөгөөд цаашид бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч экспортлох бүрэн боломжтой улс юм.

Мөн манай орны ашигт малтмалын баялаг нөөцийг Японы дэвшилтэт техник технологитой хослуулан устөрөгчийн үйлдвэр ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Монголын тал бүх талаар дэмжих болно. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр ногоон эрчим хүч болон химийн үйлдвэрлэлийн салбарт хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Япон улсын Эдийн Засаг, Худалдаа Аж Үйлдвэрийн дэд сайд Ш.Накатани “Хоёр улсын төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Энэхүү уулзалт нь өмнөх уулзалтаас дөрвөн жилийн дараа болж байна.

Хоёр орныг тойрон хүрээлэх нөхцөл байдал, Оросын Украинд хийсэн түрэмгийлэл, дэлхийн хэмжээний эрчим хүчний үнийн өсөлт, инфляц зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүнд хэцүү байдал үргэлжилсээр байна.

Энэ үед хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, стратегийн түншийн хувиар дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтдаа хүчин зүтгэж, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулагчдын гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “Япон бол төгс хөгжсөн зах зээл. Бид 2016 онд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг дүгнэж үзэхээр Монголын талын амжилт сайн биш. Хоёр орны нийт худалдааг 100 хувь гэж үзэхэд 4 хувь нь Монгол, 96 хувь нь Японых. Тэгэхээр худалдааг тэнцвэртэй байлгах, хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Энэ айлчлалын хүрээнд Монгол, Японы танхимын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар сэргээж байна. Мөн энэ удаагийн төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт нь дижитал зах зээл, сэргээгдэх эрчим хүчний зах зээлд тулгуурлаж байна.

Япон устөрөгчийн эрчим хүчийг бүх түвшинд нэвтрүүлэхээр ярьж байгаа. Гэтэл Японд устөрөгчийн түүхий эд хомсдолтой байдаг бол тэр түүхий эд нь Монголд байдаг хүрэн нүүрс. Хүрэн нүүрсийг анхан болон дунд шатанд боловсруулалт хийх замаар устөрөгчийн түүхий эдийг үйлдвэрлэх нь худалдааны балансыг зөв болгох, нэмэгдүүлэх чухал алхам” гэлээ. 

Source

You Might Also Like

Шинэ жилийн баяраа тэмдэглэх үеэр галын аюулгүй байдлыг хангахад анхаарах

Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цасыг цэвэрлэж, ТҮК-ийн

ФОТО: “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр даарах нь асуудал биш”

ДАШТ-ээс Бразил хасагдаж, Аргентин үлдэв

shuurhaicom December 1, 2022
Share this Article
Facebook Twitter Email Print
Leave a comment

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow US

Find US on Social Medias
Facebook Like
Twitter Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Weekly Newsletter

Subscribe to our newsletter to get our newest articles instantly!

[mc4wp_form]
Popular News
Uncategorized

Йордан, Саудын Араб, Хятад зэрэг гурван улсын 13 иргэнийг Монгол

shuurhaicom shuurhaicom December 7, 2022
М Гарьд: Шинэ улирал, шинэ өнгө төрх
Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлснээр иргэд арилжааны банкуудад лавлагаа өгөх шаардлагагүй болж
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх,
МУИС төгсөх ангийн суралцагчдаасаа монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
- Advertisement -
Ad imageAd image
Global Coronavirus Cases

Confirmed

0

Death

0

More Information:Covid-19 Statistics

Categories

  • ES Money
  • U.K News
  • The Escapist
  • Insider
  • Science
  • Technology
  • LifeStyle
  • Marketing

About US

We influence 20 million users and is the number one business and technology news network on the planet.
Quick Link
  • My Bookmark
  • Interests
  • Contact Us
  • Blog Index
Top Categories
  • My Bookmark
  • Interests
  • Contact Us
  • Blog Index

Subscribe US

Subscribe to our newsletter to get our newest articles instantly!

[mc4wp_form]

© Foxiz News Network. Ruby Design Company. All Rights Reserved.

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?