Хөвсгөлийн тайгаас цаатан отог цаа бугуудтайгаа ирж, Богд уулын энгэрт төвхнөжээ.
Тэд цаатан иргэдийн аж ахуй, соёлыг нийслэлчүүдэд танин мэдүүлэх зорилгоор ийнхүү ирсэн байна.
Цаа бугатай хамт эсвэл дангаар нь зургийг нь авахад 5,000-10,000 төгрөгийн төлбөртэй бөгөөд олсон орлогынхоо тодорхой хувийг Хөвсгөлийн баруун тайгын бүсэд “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад зарцуулах ажээ.
Тус төв байгуулагдсанаар сум, аймгийн төвөөс алслагдмал бүсэд орших багачууд өдрийн цагаар дуу, бүжиг болон бусад хэрэгцээт хичээл заалгах ая тухтай тохилог орчныг бүрдүүлнэ гэдгийг цаатан отгийнхон хэллээ.